Германд хоёр хүний суудалтай агаарын таксиг туршжээ

2019 оны 09 сарын 17
Германд хоёр хүний суудалтай агаарын таксиг туршжээ

Жолоочгүй агаарын таксины туршилтыг Германы Штутгарт хотод өнгөрсөн бямба гарагт явуулжээ.

Нисдэг тэрэг болон дроны шинжийг агуулсан цахилгаан хөдөлгүүрээр ажилладаг уг аппаратыг 4 минутын турш агаарт нисгэжээ. Волокоптер хэмээх энэхүү таксиг мэргэжилтнүүд удирдсан бөгөөд туршилтын үеэр бүхээгт зорчигчийг суулгаагүй байна.

Волокоптер нь түгжрэлийн асуудлыг шийдэхэд тус болно гэж “Daimler” компанийн гүйцэтгэх захирал Ола Кэллениус үзэж байна. Түүнчлэн энэхүү аппаратыг 2-3 жилийн дараа такси үйлчилгээнд ашиглахыг зөвшөөрнө гэж “Daimler” компани найдаж байгаа аж. 

Мэдээний талаар?

Онцлох мэдээ:

Сэтгэгдэл бичих:

Нэмэх