Хөл бөмбөгийн цэнгэлдэх хүрээлэнд мод тарьжээ

2019 оны 09 сарын 11
Хөл бөмбөгийн цэнгэлдэх хүрээлэнд мод тарьжээ

Австрийн Клагенфурт хотын 30 мянга орчим хүний багтаамжтай “Вёртер-Зе” хөл бөмбөгийн цэнгэлдэх хүрээлэнд мод тарьжээ.

Уур амьсгалын өөрчлөлт болон ой модыг устгах үйл ажиллагаатай тэмцэхийн тулд зураач Макс Пейнтнерийн 1978 онд зурсан "The Unending Attraction of Nature" бүтээлээс сэдэвлэн цэнгэлдэх хүрээлэнд мод тарьсан гэж уг төслийг санаачлагч Клаус Литтманн мэдэгдсэн байна.

Мөн тэрбээр, цэнгэлдэх хүрээлэнгийн модны өнгө намар болмогц өөрчлөгдөх нь хүмүүст зэрлэг байгаль, ой модонд байгаа мэт мэдрэмж төрүүлнэ гэж найдаж байна гэв.

Мод үржүүлэгийн газрын мэдээлснээр, эдгээр 299 ширхэг модыг ирэх сарын 27-ыг хүртэл цэнгэлдэх хүрээлэнд байлгаж, олны хүртээл болгох аж.  

 
Мэдээний талаар?

Онцлох мэдээ:

Сэтгэгдэл бичих:

Нэмэх