Дараагийн "Бонд"-ыг эмэгтэй хүн байх хэрэгтэй гэжээ

2019 оны 09 сарын 10
Дараагийн "Бонд"-ыг эмэгтэй хүн байх хэрэгтэй гэжээ

“007” цувралын гол дүрийг эмэгтэй жүжигчин бүтээх цаг ирсэн гэж Жеймс Бондын дүрд 1995-2002 онд тоглосон Ирландын жүжигчин Пирс Броснан хэлжээ.

“Жеймс Бонд” цуврал уран бүтээлийн дөрвөн кинонд дүрээ мөнхөлсөн П.Броснан “Hollywood Reporter” сэтгүүлд ярилцлага өгөхдөө, эмэгтэй “Бонд”-ыг үзэхэд “сэтгэл хөдлөм” байх болно гэжээ. “Бид сүүлийн 40 жилийн турш эрчүүд нууц үүрэг гүйцэтгэхийг харлаа. Эмэгтэйчүүдийг тоглуулах цаг ирсэн” гэж өдгөө 66 настай жүжигчин ярьсан байна.

Их Британийн жүжигчин Дэниел Крейгийн тоглосон “No Time To Die” анги ирэх онд нээлтээ хийх бөгөөд тэрбээр нууц ажилтны дүрийг тав дахиа буюу магадгүй хамгийн сүүлийн удаа бүтээж байгаа ажээ. Д.Крейг ч мөн дараагийн “Бонд” эмэгтэй хүн байвал сонирхолтой хэмээн үзэж байгаагаа “Variety” сэтгүүлд өгсөн ярилцлагынxaa үеэр илэрхийлжээ. 

Мэдээний талаар?

Онцлох мэдээ:

Сэтгэгдэл бичих:

Нэмэх