Хамгийн өндөр орлоготой жүжигчнээр Скарлетт Йоханссон тодорчээ

2019 оны 08 сарын 26
Хамгийн өндөр орлоготой жүжигчнээр Скарлетт Йоханссон тодорчээ

“Forbes” сэтгүүлээс жил тутам эрхлэн гаргадаг хамгийн өндөр орлоготой эмэгтэй жүжигчдийн жагсаалтыг Америкийн жүжигчин Скарлетт Йоханссон хоёр дахь жилдээ дараалан тэргүүлжээ.

2018 оны 6 дугаар сараас 2019 оны 6 дугаар сарын хугацаанд жүжигчин бүсгүй 56 сая ам.долларын орлого олжээ. Түүний олсон орлогын дийлэнх хувийг “Marvel” кино студийн “Avengers: Endgame” киноноос олсон ашиг орлого эзэлсэн байна. Энэ кинонд дүр бүтээснээр тэрбээр 35 сая ам.долларын орлого олжээ. 

Жагсаалтын хоёрдугаарт “Modern Family” инээдмийн цуврал кинонд бүтээсэн дүрээрээ алдартай Колумби гаралтай Америкийн жүжигчин София Вергара оржээ. Тэрбээр 44.1 сая ам.долларын ашиг орлоготой ажилласан бол жагсаалтын гуравдугаарт 35 сая ам.долларын орлоготойгоор жүжигчин Риз Уизерспун бичигдсэн байна.

Хамгийн өндөр орлоготой эмэгтэй жүжигчдийн 2018 оны 6 дугаар сарын 1-нээс 2019 оны 6 дугаар сарын 1-ний хугацаанд олсон нийт орлого нь 314.6 сая ам.доллар байсан бол хамгийн өндөр орлоготой эрэгтэй жүжигчдийн нийт орлого нь харьцангуй өндөр буюу 588.3 сая ам.доллар байсан аж. 

Мэдээний талаар?

Онцлох мэдээ:

Сэтгэгдэл бичих:

Нэмэх