Урт удаан наслах энгийн аргыг хэлжээ

2019 оны 08 сарын 24
Урт удаан наслах энгийн аргыг хэлжээ

Тогтмол дасгал хөдөлгөөн хийх нь урт удаан наслах энгийн аргуудын нэг юм хэмээн эрдэмтэд үзэж байна. Дасгал хөдөлгөөн төдийгүй цэвэрлэгээ хийх нь урт удаан наслахад нөлөөлдөг болохыг “British Medical Journal” сэтгүүлд нийтлэгдсэн судалгааны дүн харуулжээ.

Судалгаанд 40-ээс дээш насны 36 мянган хүн хамрагдсан байна. Судалгаанд оролцогчдыг өдөр тутмын идэвхтэй байдлынх нь түвшнээр нь дөрвөн бүлэгт хувааж, амьдралынх нь хэв маягийг 6 орчим жилийн турш ажиглажээ. Ажиглалтын дүнд дасгал хөдөлгөөн идэвхтэй хийдэг хүмүүсийн зуурдаар нас барах эрсдэл 73 хувиар буурч байсан аж.

Урт удаан амьдралын хэв маягийг дэмжихийн хүсвэл өдөрт 24 минут хурдтай алхах юмуу мөн хугацаанд биеийн дасгал хөдөлгөөн хийхийг эрдэмтэд зөвлөжээ. Арав орчим цагийг суугаа байдалтай өнгөрүүлэх нь зуурдаар нас барах эрсдэлийг хоёр дахин нэмэгдүүлдэг болохыг эрдэмтэд мөн илрүүлжээ. 

Мэдээний талаар?

Онцлох мэдээ:

Сэтгэгдэл бичих:

Нэмэх