Олон улсын цэргийн наадмыг нэг сая гаруй хүн үзжээ

2019 оны 08 сарын 19
Олон улсын цэргийн наадмыг нэг сая гаруй хүн үзжээ

Наймдугаар сарын 3-наас 17-ны хооронд болсон Олон улсын цэргийн V наадмын тэмцээнүүдийг нэг сая гаруй хүн үзлээ гэж ОХУ-ын Батлан хамгаалах яамны мэдээлэл, олон нийтийн харилцаа холбооны газар ням гарагт сэтгүүлчдэд мэдээлжээ.

"Дэлхийн 10 оронд зохион байгуулагдсан Олон улсын цэргийн наадмыг 1 сая 36 мянга 385 хүн үзсэн" гэж тус газрын мэдээнд дурджээ. Энэ жилийн наадмыг 4737 сэтгүүлч сурвалжилсан байна.

“Олон улсын цэргийн наадам-2019”-т Европ, Ази, Африк, Төв болон Латин Америкийн 39 улсын 223 баг оролцсон бол тус наадмын 32 тэмцээнийг ОХУ, Азербайжан, Армен, Беларусь, Энэтхэг, Иран, Хятад, Казахстан, Монгол болон Узбекистан улсын нутаг дэвсгэрт явуулжээ.

Олон улсын цэргийн наадамд нийт дүнгээр ОХУ-ын баг тэргүүлжээ. Хоёрдугаар байрыг БНХАУ, гуравдугаарт Казахстаны баг орж байна. Энэ жилийн наадамд оролцогчид 70 гаруй дээд амжилт тогтоожээ. Энэ жилийн наадамд мөн Абхаз, Иордан, Камбож, Конго, Куба, Мали, Мозамбик, Шри-Ланка, Өмнөд Осет гэсэн 10 улсын баг анх удаа оролцсон байна.

Мэдээний талаар?

Онцлох мэдээ:

Сэтгэгдэл бичих:

Нэмэх