Хурц нарт холбогдох хэргийн шүүх хурал үргэлжилнэ

2019 оны 08 сарын 19
Хурц нарт холбогдох хэргийн шүүх хурал үргэлжилнэ

Б.Хурц нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр үргэлжилнэ. Тодруулбал, Төв аймаг дахь Сум  дундын Эрүүгийн  хэргийн анхан  шатны  шүүхэд  Тагнуулын ерөнхий газрын дарга асан, хошууч генерал Б.Хурц, Улсын ерөнхий прокурорын орлогч асан, С.Зоригийг хөнөөсөн хэргийг  мөрдөн шалгах ажлын хэсгийн ахлагч Г.Эрдэнэбат зэрэг есөн хүнд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр зургаа дахь өдрөө үргэлжилнэ.

Шүүх өнөөдөр 09.00 цагт товлогдсон. Шүүх хурал олон хоног үргэлжилж буй шалтгааныг олон оролцогчтой гэж тайлбарлаж байгаа. Өөрөөр хэлбэл, энэ хэргийн шүүх хурал 49 хүний бүрэлдэхүүнтэй байгаа юм. Шүүх хуралдааны явцын тухайд хэргийн эд мөрийн баримтаар гаргасан бичлэгүүдийг үзсэн бол дараа нь бичгэн эд мөрийн баримттай танилцсан. Хамгийн сүүлд буюу баасан гарагт шүүгдэгч нарын өмгөөлөгч нар нотлох баримтыг шинжилж дууссан юм. Түүнчлэн өмгөөлөгч, улсын яллагч дүгнэлтээ танилцуулах тухай тус шүүхийн мэдээлэл хариуцсан мэргэжилтэн Б.Жавхланбаяр хэлсэн юм.

Мэдээний талаар?

Онцлох мэдээ:

Сэтгэгдэл бичих:

Нэмэх