Нефтийн үнэ огцом өсжээ

2019 оны 08 сарын 15
Нефтийн үнэ огцом өсжээ

БНХАУ-ын бараа бүтээгдэхүүнд 10 хувийн татвар оногдуулах шийдвэрээ АНУ хойшлуулсан нь мягмар гарагт нефтийн үнэ огцом өсөхөд нөлөөлжээ.

Ирэх сарын нэгнээс БНХАУ-ын зарим бараа бүтээгдэхүүнд 10 хувийн татвар оногдуулна гэж энэ сарын эхээр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдэж байсан ч уг шийдвэрийг 12 дугаар сарын 15 хүртэл хойшлуулахаар шийдвэрлэсэн байна. 

Үүнтэй холбоотойгоор “Brent” маркийн нефтийн фьючерс хэлцлийн үнэ 4.7 хувь буюу 2.75 центээр өсөж, нэг торх нь 61.30 ам.долларт хүрсэн байна. Харин “West Texas Intermediate” маркийн нефтийн фьючерс хэлцлийн үнэ нэг торх нь 2.17 цент буюу 4.0 хувиар өсөж, 57.10 ам.долларт хүрчээ.

 
Мэдээний талаар?

Онцлох мэдээ:

Сэтгэгдэл бичих:

Нэмэх