Энэтхэгт амиа алдсан хүмүүсийн тоо нэмэгджээ

2019 оны 08 сарын 13
Энэтхэгт амиа алдсан хүмүүсийн тоо нэмэгджээ

 Энэтхэгийн дөрвөн мужид байгалийн гамшгийн улмаас ойролцоогоор 200 гаруй хүн амиа алдаж, нэг сая орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Тус 4 мужид аврах ажиллагаа үргэлжилж байна. 

Энэтхэгийн баруун болон баруун өмнөд нутгийн Керала, Карнатака, Гуджарат, Махараштра мужид хүчтэй аадар бороо орсны улмаас үер буусан байна. Даваа гарагт Керала мужид амиа алдсан хүмүүсийн тоо 76-д хүрсэн бол бусад гурван мужид 116 хүн амиа алджээ.

Аврах багийнхан үерт эвдэрч, сүйдсэн барилга, байшингуудаас амьд үлдсэн хүмүүсийг хайж байгаа ч цаашид амиа алдсан хүмүүсийн тоо өсөх хандлагатай байгааг албаныхан анхааруулсан байна.

Өнгөрсөн онд Керала мужид болсон үерт 450 орчим хүн амиа алдсан нь сүүлийн зуун жилд тохиогоогүй хамгийн их хохирол дагуулсан гамшгаар тэмдэглэгджээ.

 

Мэдээний талаар?

Онцлох мэдээ:

Сэтгэгдэл бичих:

Нэмэх