Флоридад аварга загас хүмүүс рүү дайржээ

6 өдрийн өмнө
Флоридад аварга загас хүмүүс рүү дайржээ

АНУ-ын Флорида муж улсын Волуси хотын “Нью Смирна” далайн эрэг дээр байсан хүмүүс махчин загасны дайралтад өртжээ.

Бямба гарагт тавцангаар гулгагч 20 настай эмэгтэй Эмили Комфорт зүүн гар, бугуйгаа махчин загасанд хазуулсан гэж Далайн эргийн аюулгүй байдлын албанаас мэдээлсэн байна. Түүнийг хотын эмнэлэгт хүргэжээ.

Үүнээс хагас цагийн дараа 21 настай Райли Петрович махчин загасны дайралтад өртөж, баруун хөлөө хазуулсан гэж албаныхан мэдэгджээ. Тэрбээр эмнэлэг рүү явахаас татгалзсан байна. Харин ням гарагт 51 настай Питер Боурбоны баруун хөлийг 1.2 метрийн хэмжээтэй махчин загас хазжээ.

Олон улсын махчин загасны дайралтын бүртгэлд дурдсанаар, 1882 оноос хойш Волуси хотод махчин загасны дайралттай холбоотой 303 дуудлага бүртгэгдсэн нь АНУ-д хамгийн олонд тооцогддог байна. 

Мэдээний талаар?

Онцлох мэдээ:

Сэтгэгдэл бичих:

Нэмэх