Б.Хурц нарыг өнөөдөр үргэлжүүлэн шүүнэ

6 өдрийн өмнө
Б.Хурц нарыг өнөөдөр үргэлжүүлэн шүүнэ

Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц нарын есөн хүнд холбогдох шүүх хурал Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн шүүхэд болж байна. Шүүгдэгчдийг С.Зоригийн амийг бүрэлгэсэн хэргээр ял авсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн гэх хэрэгт буруутгаад байгаа юм.
 
Нийслэлийн Прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34 дүгээр зүйлийн 34.1, 35 дугаар зүйлийн 35.3, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1, 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Хурц нарын 9 хүнд холбогдох эрүүгийн хэргийг Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өчигдөр өдрийн 09.00 цагаас эхлэн хянан хэлэлцэж байна. Шүүх хуралдаан өнөөдөр үргэлжилнэ.

Мэдээний талаар?

Онцлох мэдээ:

Сэтгэгдэл бичих:

Нэмэх