Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан

6 өдрийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан

Малчид, ард иргэд, тариаланчдын анхааралд: Өнөөдөр төв, зүүн болон говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орж, нутгийн хойд хэсгээр сэрүүн байна.

2019 оны 08 дугаар сарын 13-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсэг болон говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз голын хөндийгөөр 16-21 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд хэсгээр 24-29 хэм, Алтайн өөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 29-34 хэм, бусад нутгаар 20-25 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 20-22 хэм дулаан байна.

2019 оны 08 дугаар сарын 14-нөөс 08 дугаар сарын 18-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

14-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 15-нд нутгийн зүүн хагаст, 16-нд баруун аймгуудын нутгийн баруун, төв, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгаар,17-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 15-17-нд говь талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Нутгийн зүүн хагаст сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим болон Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 15-20 хэм, Дорнод Дарьгангын тал нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 18-23 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 28-33 хэм, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан байна. 16-нд нутгийн баруун хэсгээр цаашдаа ихэнх нутгаар дулаарна.

Мэдээний талаар?

Онцлох мэдээ:

Сэтгэгдэл бичих:

Нэмэх