Борис Жонсоны гэргий хорт хавдартайгаа хэрхэн тэмцэж буйгаа ярьжээ

2019 оны 08 сарын 12
Борис Жонсоны гэргий хорт хавдартайгаа хэрхэн тэмцэж буйгаа ярьжээ

 Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсоны гэргий Марина Уилер хорт хавдартайгаа хэрхэн тэмцэж байгаа талаараа анх удаа олон нийтэд ярьжээ. Умайн хүзүүний хорт хавдартай гэж оншлогдсон тэрбээр энэ зун гурван удаа хагалгаанд орсон тухайгаа тэмдэглэсэн байна.

Санаандгүйгээр хорт хавдартай гэдгээ мэдсэн хойноо Орос улсад аль эрт хийхээр төлөвлөж байсан айлчлалаа цуцалж байснаа нэрт зохиолч, хүний эрхийг хамгаалагч Уилер ярьжээ. Азаар хагалгаа амжилттай болж, шинжилгээний хариугаар хавдар тархаагүй байгаа нь илэрсэн байна. Хорт хавдрын шинж тэмдгүүдийг илрүүлэх үзлэгт тогтмол хамрагдах ямар чухал байдгийг ойлгуулахын тулд Уилер өөрийн түүхийг ярихаар шийджээ.

Марина Уилер, Борис Жонсон нар 25 жил хамт амьдарч, тэр хугацаанд 4 хүүхэдтэй болжээ. Хосууд салах тухайгаа өнгөрсөн оны 9 дүгээр сард мэдэгдсэн юм. Одоогоор Борис Жонсон өөрөөс нь 24 дүү Кэрри Симондстой хамт амьдардаг бөгөөд энэ нь Их Британийн Ерөнхий сайд хууль ёсны эхнэр биш хүнтэйгээ ойр дотно харилцаатай байдгаа нээлттэй харуулж буй анхны тохиолдол аж.  

Мэдээний талаар?

Онцлох мэдээ:

Сэтгэгдэл бичих:

Нэмэх