Турк Оросын сөнөөгч онгоцыг худалдан авч магадгүй

2019 оны 08 сарын 12
Турк Оросын сөнөөгч онгоцыг худалдан авч магадгүй

Туркийн эрх баригчид Америкийн тав дахь үеийн "F-35" сөнөөгч онгоцны оронд Оросын "Су-35" сөнөөгч онгоцыг худалдан авах боломжийг судалж байна гэж Туркийн “Yeni Safak” сонинд мэдээлжээ.

Тус сонинд мэдээлснээр, Туркийн батлан хамгаалах аж үйлдвэрийн газар болон тус улсын Агаарын цэргийн хүчний төлөөлөгчид "Рособоронэкспорт" хувьцаат нийгэмлэгийн саналыг судалж байгаа аж. Түүнчлэн Туркийн холбогдох газрууд "Су-35" сөнөөгч онгоцны онцлог шинж чанаруудыг судалж байна. Оросын шинэ үеийн нисэх онгоцыг Анкара эергээр үнэлсэн тохиолдолд хоёр орны Батлан хамгаалах яамны төлөөлөгчид "Су-35" онгоцыг худалдаж авах талаар албан ёсны яриа хэлэлцээ хийж эхэлнэ гэж “Yeni Safak” сонинд мэдээлсэн байна.

Анкара холбогдох санал тавьсан тохиолдолд ОХУ 4++ үеийн "Су-35" сөнөөгчийг Турк улсад нийлүүлэхэд бэлэн байна гэж Ростех-ийн тэргүүн Сергей Чемезов долдугаар сарын 18-нд мэдэгджээ.

Туркийн эрх баригчид Оросын зенитийн пуужингийн "С-400" системийг худалдан авах шийдвэр гаргасан нь Америкийн сөнөөгч-бөмбөгдөгч тав дахь үеийн "F-35" нисэх онгоц бүтээх хөтөлбөрт тус улсыг цаашид оролцуулах боломжгүй болгож байна гэж Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга долдугаар сарын 17-нд бичгээр хийсэн мэдэгдэлдээ дурдсан байна.

Мэдээний талаар?

Онцлох мэдээ:

Сэтгэгдэл бичих:

Нэмэх