Түр хорооны гишүүдийг ажиглагчаар оролцуулахаас татгалзав

2019 оны 08 сарын 12
Түр хорооны гишүүдийг ажиглагчаар оролцуулахаас татгалзав

Өнөөдөр Төв аймгийн анхан шатны шүүхийн танхимд ТЕГ-ын дарга Б.Хурц нарын хүмүүст холбогдох шүүх хурал Төв аймгийн анхан шатны шүүхийн танхимд болж байна. Шүүх хурал одоогоор эхлээгүй байна. Шүүх хуралдаанд оролцохоор Б.Хурц, Б.Булган нар ирээд байгаа юм.

ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарын 9 хүнд холбогдох шүүх хуралд ажиглагчаар оролцохоор хүсэлтээ хүргүүлсэн Түр хорооны гишүүдийн саналыг Төв аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хүлээж авахаас татгалзсан хариу өгчээ. 

Энэ талаар Түр хорооны нарийн бичгийн дарга н.Хишигбаяр "С.Зориг агсны хэргийг шийдвэрлэсэн асуудлаар байгуулагдсан Түр хорооны гишүүд ажиглагчаар оролцох хүсэлтээ өнгөрсөн баасан гаригт Төв аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн. Шүүх хүсэлтийг дөнгөж сая хэлэлцээд татгалзсан хариу өглөө. Яг ямар үндэслэлээр татгалзаж байгаагаа эргээд бидэнд мэдэгдэх байх. Хэрвээ хүсэлтийг хүлээж авсан бол гишүүд шүүх хуралдаанд оролцоход бэлэн байсан" гэлээ.

Мэдээний талаар?

Онцлох мэдээ:

Сэтгэгдэл бичих:

Нэмэх