Согтуурсан үедээ амиа хорлохыг завджээ

2019 оны 08 сарын 12
Согтуурсан үедээ амиа хорлохыг завджээ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, “Түмэн-Өлзий” хороололын 761 дүгээр байрны 3 дугаар давхарт "Иргэн У /32 настай, эрэгтэй, согтуу/ амиа хорлох үйлдэл хийж болзошгүй байна, хаалгыг нь онгойлгож өгнө үү" гэсэн дуудлага 2019.08.11-ний өдрийн 03:57 цагт Онцгой байдлын албанд иржээ. 

Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 15 км замыг туулан 04:17 цагт очиж, задаргааны багаж ашиглан хаалгыг онгойлгож, тухайн иргэн биенийхээ цээж хэсгийг хутгаар зүсэж, амиа хорлож болзошгүй байсныг таслан зогсоож, эмнэлгийн анхны тусламж үзүүлэн цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

Мэдээний талаар?

Онцлох мэдээ:

Сэтгэгдэл бичих:

Нэмэх