ШҮДЛЭН: Төв аймгийн Алтанбулаг сумын Г.Ганбаярын хар түрүүллээ

2019 оны 07 сарын 10
ШҮДЛЭН: Төв аймгийн Алтанбулаг сумын Г.Ганбаярын хар түрүүллээ

Шүдлэн насны хурдан морины уралдаанд Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул "Монмасло" ХХК-ийн уяач Ганзоригийн Ганбаярын хар үрээ торгон жолоогоо өргүүллээ. Хар үрээг 29 дугаартай 11 настай Ууганбаярын Тэнүүн унаж, хурдлуулжээ.

Аман хүзүүнд Төв аймгийн Баян сумын уяач Баасансүрэнгийн Нямжавын хар үрээг 717 дугаартай 10 настай Буян-Оршихын Энхбаяр, айргийн гуравт Төв аймгийн Угтаалцайдам сумын уяач Гончигийн Баттулгын зээрд халзан үрээ хурдаллаа. Зээрд үрээг 509 дугаартай 13 настай Цэрэнжамцын Батбаяр унажээ. айргийн дөрөвт Завхан аймгийн Цагаанчулуут сумын уугуул, Монгол Улсын алдарт уяач Балдоржийн Баярдоржийн хар үрээ хурдаллаа. Хар үрээг 301 дугаартай найман Баттогтохын Мөнх-Очир унажээ, айргийн тавд Говь-Алтай аймгийн Бигэр сумын уяач Очирбатын Амгаланбаатарын хээр алаг үрээ хурдаллаа. Хээр алаг үрээг 282 дугаартай 12 настай Далайн Мөнхтэмүүжин унаж тус тус хурдалжээ. Шүдлэн насны морьдын уралдаанд 350 үрээ бүртгүүлж, 236 нь гарааны зурхайгаас хөдөлсөн юм. Шүдлэнгийн уралдааны үеэр, барианы зурхайд орохын өмнө нэг хүүхэд мориноосоо уналаа.

Мэдээний талаар?

Онцлох мэдээ:

Сэтгэгдэл бичих:

Нэмэх