АЗАРГА: Тод манлай уяач О.Батбилэгийн зээрд халзан түрүүллээ

2019 оны 07 сарын 11
  АЗАРГА: Тод манлай уяач О.Батбилэгийн зээрд халзан түрүүллээ

Дорнод аймгийн Баянтүмэн сумын уугуул Монгол Улсын тод манлай уяач Ононгийн Батбилэгийн зээрд халзан түрүүллээ. Энэ азарга өнгөрсөн жилийн Төрийн наадамд аман хүзүүнд давхисан хурдан азарга юм байна. Зээрд халзанг 519 дугаартай 10 настай Мөнхзулын Түшиг унаж уралджээ.

Аман хүзүүнд Баянхонгор аймгийн Бууцаган сумын уугуул аймгийн алдарт уяач Нямын Баттөрийн сартай хонгор хурдаллаа. Сартай хонгорыг 881 дугаартай 13 настай Батсайхан Хатансайхан унаж хурдаллаа.

Айргийн гуравт Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн уяач Пүрэвбаатарын Мөнхтулгын бор хурдалсан бөгөөд 443 дугаартай 11 настай Цэрэндагвын Болор-Эрдэнэ унажээ.

Айргийн дөрөвт Дорноговь аймгийн Хөвсгөл сумын уугуул, аймгийн алдарт уяач Доржийн Эрдэнэбатын мөлөн хулыг 340 дугаартай 13 настай Энхтуулын Итгэлт хүү хурдлууллаа.

Айргийн тавд Архангай аймгийн Хотонт сумын уугуул Дуламсүрэнгийн Лхагвасүрэнгийн хар азарга тус тус хурдаллаа. Хар азаргыг 15 настай Төмөрчөдөрийн Төрболд төрийн наадамд айрагдууллааа.

Азарга насанд 228 азарга бүртгүүлснээс 163 нь гарааны зурхайгаас хөдөлсөн. 

Мэдээний талаар?

Онцлох мэдээ:

Сэтгэгдэл бичих:

Нэмэх