Өнөөдрийн баяр наадмын хөтөлбөр

5 өдрийн өмнө
Өнөөдрийн баяр наадмын хөтөлбөр
Тулгар Төрийн 2228, Их Монгол улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадам дараах хөтөлбөрийн дагуу үргэлжилнэ.
  • 08.00-11.30 Азарганы уралдаан Хүй долоон худагт
  • 08.00-11.00 Шагайн харвааны хэсгийн тоглолт Шагайн асарт
  • 09.00-17.00 “Хөхүүрийн айраг” наадам Хүй долоон худагт
  • 09.30 Монгол Улсын Төрийн тугийг Төрийн ордноос Төв цэнгэлдэх хүрээлэн рүү залах ёслол
  • 11.00 Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын Төв цэнгэлдэх хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний Их Баяр наадмын ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга нээж, Төрийн туганд хүндэтгэл үзүүлнэ. хүрээлэнд
  • 11.10 Үндэсний их баяр наадмын нээлтийн арга хэмжээ /тусгай хөтөлбөрөөр/ Төв цэнгэлдэх хүрээлэнд
  • 11.40-12.40 Шагайн харвааны нээлт Шагайн асарт
  • 13.00-22.00 Шагайн харвааны хэсгийн тоглолт Шагайн асарт
  • 13.00-17.00 Хүчит бөхийн барилдааны нэгийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд
  • 13.00-16.00 Өсвөрийн бөхийн барилдааны нэгийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд
  • 13.30-14.00 Төрийн өндөрлөгүүд сум тавих уламжлалт ёслол, Үндэсний сурын нэгдсэн үзүүлэх харваа Сурын талбайд
  • 14.00 Хүй долоо худгийн наадмын нээлтийн ажиллагаа /тусгай хөтөлбөрөөр/ Хүй долоон худагт
  • 14.00-17.00 Их насны морьдын уралдаан Хүй долоон худагт
  • 14.30-17.30 Үндэсний их сурын хана харвааны адаг өрөг Сурын талбайд
  • 14.00-14.30 Төрийн гурван өндөрлөг шагайн асарт ирж харваа үзэх сум тавих Шагайн асарт
  • 16.20-18.00 Өсвөрийн бөхийн барилдааны хоёрын даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд
  • 17.10-20.00 Хүчит бөхийн барилдааны хоёрын даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд
  • 17.30-21.30 Үндэсний их сурын хасаа харвааны эхэн өрөг Сурын талбайд
  • 21.00 Улаанбаатарын үдэш “Эх орноо хамтдаа дуулъя” цэнгүүн Жанжин Д.Сүхбаатарын талбайд
  • 23.00 Баяр наадмын ёслолын буудлага Жанжин Д.Сүхбаатарын талбайд, Баянхошуу, Маахуур толгой,Дамбадаржаа
 
Мэдээний талаар?

Онцлох мэдээ:

Сэтгэгдэл бичих:

Нэмэх