“Араатны хаан арслан” киноны дууг Бейонсе дуулжээ

2019 оны 07 сарын 11
“Араатны хаан арслан” киноны дууг Бейонсе дуулжээ

“Disney” компанийн “Араатны хаан арслан” хүүхэлдэйн киноны шинэ хувилбарын дууг Америкийн нэрт дуучин Бейонсе дуулжээ.

“Spirit” хэмээх нэртэй дуу мягмар гарагт олны хүртээл болсон бөгөөд кинон дээр “Нала”-гийн чухал хэсэг гарах үед эгшиглэх ажээ. “Араатны хаан арслан” кино долдугаар сарын 18-нд кино театруудад нээлтээ хийнэ.

Үүний зэрэгцээ “Араатны хаан арслан: Бэлэг” хэмээх цомгийг гаргахаар төлөвлөж байгаа бөгөөд цомгийн цахим хувилбар долдугаар сарын 11-нд, биет хувилбар долдугаар сарын 19-нд худалдаанд гарах ажээ.

Ташрамд дурдахад, "Симба"-гийн дүрд жүжигчин Дональд Гловер, “Нала”-гийн дүрд Бейонсе, "Муфаса"-гийн дүрд жүжигчин Жеймс Эрл Жонс нар тус тус дуу оруулжээ. 

 

 

 

Мэдээний талаар?

Онцлох мэдээ:

Сэтгэгдэл бичих:

Нэмэх