“Hayabusa-2” чулууны сорьц цуглуулна

5 өдрийн өмнө
“Hayabusa-2” чулууны сорьц цуглуулна

Японы сансар судлалын “Hayabusa-2” төхөөрөмжийг  Рюгү бага гараг дээр хоёр дахь удаагаа газардуулж, чулууны сорьц цуглуулах ажиллагааг эхлүүлсэн гэж тус улсын Сансар судлалын агентлаг /JAXA/ мэдээлжээ.

Сансар судлалын агентлагийн инженерүүд “Hayabusa-2” төхөөрөмжийг Рюгү дээр өнгөрсөн хоёрдугаар сард анх газардуулж, дөрөвдүгээр сард бага гараг руу металл биет шидэх ажиллагаа явуулсны дүнд хиймэл тогоо /хонхор/ үүсгэсэн юм.

Мэргэжилтнүүд “Hayabusa-2” төхөөрөмжийн өнгөрсөн тавдугаар сард авсан тогооны ойролцоох хэсгийн гэрэл зургуудаас газардах боломжтой газрыг шинжилсэн байна. “Hayabusa-2” даалгавраа амжилттай биелүүлж чадвал бага гарагийн гадаргуугаас чулууны сорьц цуглуулсан анхны тохиолдол энэ болно.

“JAXA”-гийн инженерүүдийн мэдээлснээр, төхөөрөмж анх Рюгү дээр газардах үед камер болон бусад хэрэгслүүд нь бага зэрэг эвдэрсэн хэдий ч ашиглах боломжтой байгаа ажээ.

Японы баруун өмнөд нутагт байрладаг Танэгашима сансрын төвөөс 2014 оны 12 дугаар сард хөөргөсөн “Hayabusa-2” төхөөрөмж Рюгү бага гарагт өнгөрсөн оны зургадугаар сард хүрсэн бөгөөд даалгавраа гүйцэтгэсний дараа 2020 оны эцсээр дэлхийд буцаж ирэхээр төлөвлөжээ. 

Мэдээний талаар?

Онцлох мэдээ:

Сэтгэгдэл бичих:

Нэмэх