ХЯЗААЛАН: Д.Даяндэмидийн хонгор үрээ түрүүллээ

2019 оны 07 сарын 10
ХЯЗААЛАН: Д.Даяндэмидийн хонгор үрээ түрүүллээ

Хязаалангийн уралдааны түрүү магнайд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харьяат Д.Даяндэмидийн хонгор үрээ хурдалж түмэн олноо баясгалаа. Энэхүү хурдан морийг Б.Цэрэндамба гэх 11 настай эрэгтэй хүүхэд унаж хурдлуулжээ. Уяач Д.Даяндэмид “Хонгор үрээ маань сайхан түрүүллээ. Тод манлай уяач Д.Даваахүүгийн алдарт “Наран” хонгор азарганы төл. Өмнө нь том наадамд уралдаж байгаагүй. Өнөөдөр сайхан уралдаж төрийн наадамд түрүүллээ” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

Аман хүзүүнд Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харьяат Д.Мөнхбатын зээрд үрээ хурдалсан бөгөөд  Б.Одгэрэл гэх 12 настай эрэгтэй хүүхэд унаж айрагдуулжээ.

Айргийн гуравт Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харьяат уяач Н.Баттөмөрийн хүрэн хязаалан хурдалсан. Энэ үрээг Б.Болдбаяр гэх есөн настай эрэгтэй хүүхэд унаж уралджээ.

Айргийн дөрөвт Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн уяач Т.Цогбадрахын зурвас цавьдар үрээ хурдалсан бөгөөд Г.Баднаа гэх найман настай эрэгтэй хүүхэд унаж айрагджээ. 

Айргийн тавд  Төв аймгийн Баян сумын уугуул Б.Нямжавын хээр үрээ хурдалсан. Энэхүү хурдан буянг Т.Баярбат гэх 13 настай эрэгтэй хүүхэд унаж уралдсан байна.

Хязаалан насны морьдын уралдааны үеэр морь хүүхэд эндээгүй гэдгийг Хурдан морины салбар комиссоос мэдээллээ.

Мэдээний талаар?

Онцлох мэдээ:

Сэтгэгдэл бичих:

Нэмэх