Сэрэмжлүүлэг: "Торгоны зам" 2019 авто ралли болж байна.

6 өдрийн өмнө
Сэрэмжлүүлэг: "Торгоны зам" 2019 авто ралли болж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын ивээл зохион байгуулж буй "Торгоны зам" 2019 авто ралли тэмцээний 4 дүгээр гараа өнөөдөр Төв аймагт зохион байгуулагдана. Аймгаас үйлчилгээ боон аюулгүй байдлын чиглэлээр олон төрийн албан хаагчид баярын өдрүүдээр ажиллаж байна. Иргэд Та бүхэн сэрэмжлүүлэгтэй сайтар танилцаж холбогдох албаны хүмүүсийн тавьсан шаардлагыг биелүүлэхийг сануулж байна. Өчигдөр Сэлэнгэ аймгийн Зүүнхараад ноцтой осол болж эрдэнэт хүний амь эрсдээд байна. Тодруулбал тус осол гаргасан машин нь Японы тамирчны арын албаны машин биш бөгөөд Японы HINO багийн арын албыг хариуцаж байсан албан ёсны зөвшөөрөлтэй машин 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Улан-Үдэ хотод эвдэрсэн тул Японы багийн арын албаныхан Дархан-Улан-Үдэ чиглэлд хүн тээвэрлэдэг машин түрээслэн, зөвшөөрөлгүйгээр наалт нааж хариуцлагагүй үйлдэл гарган, Сэлэнгэ аймгийн Зүүнхараа сумын нутагт "Toyota Prius" маркийн машинтай мөргөлдсөний улмаас нэг монгол эмэгтэй амиа алдсан осол гарлаа.

Тиймээс Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайран өнгөрч буй “Торгоны зам-2019” автораллид оролцогч тамирчид Сэлэнгэ, Дархан-Уул, Хөтөл, Төв аймаг, Улаанбаатар, Мандалговь, Даланзадгад гэсэн маршрутаар уралдаж, энэ сарын 13-ны өдөр Гашуунсухайтын боомтоор БНХАУ-руу гарч, уралдаанаа үргэлжлүүлэх тул тус аймаг, сумдын иргэд, малчид тусгайлан заасан уралдааны замаас хол байх, адуу малаа бэлчээрлүүлэхгүй байхыг анхааруулж байна. 

Мэдээний талаар?

Онцлох мэдээ:

Сэтгэгдэл бичих:

Нэмэх