Агуу Б.Шарав хөдөлмөрийн баатар боллоо

2019 оны 07 сарын 08
Агуу Б.Шарав хөдөлмөрийн баатар боллоо

Монгол Улсын төрийн шагналт, УГЗ, хөгжмийн зохиолч Бямбасүрэнгийн Шаравт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ. 

Хөдөлмөрийн баатар Б.Шарав: Хөгжмийн урлагт хоёргүй сэтгэлээр 50 жил зүтгэсний үр шим надад ирлээ гэж бодож байна. Энэ бол зөвхөн миний гавьяа биш, надтай хамтран зүтгэж байсан уран бүтээлчдийн минь гавьяа. Мөн Монголын ард түмний хийж бүтээсэн их урлаг, түүнийг түшиж, гол үзэл баримтлалаа болгож явсны минь ач буян. Миний уран бүтээлийг үргэлж үнэлдэг ард түмэн, үргэлж дэмждэг төр засгийн байгууллагынхандаа талархаж байгаагаа илэрхийлье. Монголын урлагийг, хөгжмийн уран бүтээлийг улам өндөрт хөгжүүлж авч яваарай гэж хэлье гэв. Түүний бүтээлүүд дэлхийн дайтад эгшиглэдэг билээ. 

Мэдээний талаар?

Онцлох мэдээ:

Сэтгэгдэл бичих:

Нэмэх