Сарангэрэлийг огцрохыг шаардаж цусаа юүллээ

2019 оны 07 сарын 08
Сарангэрэлийг огцрохыг шаардаж цусаа юүллээ

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг огцруулахаар иргэд жагсаж, тэмцээ эхлээд хоёр сар болжээ. Хүүхдүүдийн сүрьеэ, мэргэжлийн бус сайд огцор гэж эхэлсэн тэмцэл тэмбүүгээр залгаж байсан бол өнөөдөр иргэд цусаа юүлэж эсэргүүцлээ илэрхийллээ. Хоёр сарын хугацаанд Эрүүл мэндийн яамны үүдэнд жагсаж буй тэмцэгчид сайдыг ажилдаа ирээгүйг хэлж байна. Тэд тэмцлээ наадам гэж зогоохгүй үргэлжлүүлнэ гэв. Хариуцлагагүй сайд нартаа хариуцлага тооцож чадахгүй Ерөнхий сайдад муу дүн тавихаа ч цусаа юүлж буй иргэд илэрхийлж байна. Жагсаалыг өмнө нь Эрүүл мэндийн дэд сайд байсан Амарсанаа толгойлон ажиллаж байна. 

Мэдээний талаар?

Онцлох мэдээ:

Сэтгэгдэл бичих:

Нэмэх