Хүчтэй мөндөр орсноос хоёр метр мөсөн бүрхүүл тогтжээ

2019 оны 07 сарын 02
Хүчтэй мөндөр орсноос хоёр метр мөсөн бүрхүүл тогтжээ

Мексикийн нэгэн хотод хүчтэй мөндөр орсноос гудамж талбайд хоёр метр хүртэл зузаан мөсөн бүрхүүл тогтсон байна.

Нийслэл Мехикогоос хойд зүгт байрладаг Гуадалахара хот нь таван сая орчим оршин суугчтай, сүүлийн өдрүүдэд агаарын температур нь тогтмол Цельсийн 30-аас дээш хэмтэй байжээ.

Хотын захирагч Энрик Алфаро “Би Гуадалахарад ийм зүйл хэзээ ч харж байгаагүй. Байгалийн маш ховор, гайхмаар үзэгдэл” боллоо хэмээн ярьжээ. Хүүхдүүд мөсөөр тоглож, ажилчид, цэргүүд хүнд машин техникээр гудамжнуудыг цэвэрлэж эхэлсэн байна.

Гуадалахарад 200 орчим байр, байшинд мөндрийн улмаас эвдрэл үүссэн бол хамгийн багадаа 50 автомашин мөсөнд дарагдаж, налуу газарт гулсаж гэмтсэн тухай мэдээлсэн байна.

Одоогоор хоёр иргэн осгож, биеийн дулаанаа алдсанаас өөр хүний эрүүл мэнд, амь насанд хохирол учирсан тохиолдол илрээгүйг хотын иргэний хамгаалалтын газар мэдээлжээ.

Мэдээний талаар?

Онцлох мэдээ:

Сэтгэгдэл бичих:

Нэмэх