Хаврын чуулганы хугацааг сунгалаа

2019 оны 06 сарын 29
Хаврын чуулганы хугацааг сунгалаа

Монгол Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөл өнөөдөр хуралдаж, хаврын ээлжит чуулганы хугацааг сунгах нь зүйтэй гэж үзсэн байна. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Чуулганы хугацааг сунгах тухай” Захирамж гаргажээ.

Захирамжид Монгол Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганы хугацааг 2019 оны долоодугаар сарын 10-ны өдрийг дуустал сунгахаар заажээ.

Захирамжийн хоёрдугаар заалтаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлэг хоорондын хугацаанд иргэдийг мэдээллээр хангаж, танилцуулга хийх, иргэдээс гаргасан саналыг нэгтгэн Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороонд ирүүлэхийг Улсын Их Хурлын гишүүдэд даалгасан байна.

 

Мэдээний талаар?

Онцлох мэдээ:

Сэтгэгдэл бичих:

Нэмэх