Хөх хотод суугаа Ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнийг эгүүлэн татах шийдвэр гаргалаа

2019 оны 06 сарын 28
Хөх хотод суугаа Ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнийг эгүүлэн татах шийдвэр гаргалаа

Монгол Улсаас БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод суугаа Ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнийг эгүүлэн татах шийдвэрийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, шийдвэрлэлээ. 

Тэрбээр 2016 оны нэгдүгээр сард Засгийн газрын тогтоолоор тус албан тушаалд томилогдсон ч албан үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа өөрийн дипломат эрх ямба, дархан эрхээ урвуулан ашиглаж өндөр үнэтэй автомашин БНХАУ-д татваргүйгээр нэвтрүүлсэн байна. Тиймээс Монгол Улсын нэр хүндийг унагаж, суугаа орныхоо хууль, тогтоомжийг зөрчсөн хэмээн үзэж, ийнхүү хариуцлага тооцож эргүүлэн татсан байна. 

Мөн Ерөнхий сайд энэ мэт улсын нэр хүнд унагаж буй дипломат зарим албан хаагчдад хариуцлага тооцох тухай саналыг ЗГ-ын хуралд яаралтай оруулж ирэхийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарт үүрэг болголоо. 

Мэдээний талаар?

Онцлох мэдээ:

Сэтгэгдэл бичих:

Нэмэх