Хакухо аваргын хүсэлтийг ёсоор болгоно

2019 оны 06 сарын 27
Хакухо аваргын хүсэлтийг ёсоор болгоно

Мэргэжлийн сумогийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал Монгол Улсын харьяатаас гарах хүсэлтээ өгсөн гэх мэдээлэл өнгөрсөн дөрөвдүгээр сараас гарч эхэлсэн.

Харьяатын тухай хуульд Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын харьяатаас гаргах шийдвэр гаргана гэж заасан байдаг.

Харьяатаас гарах хүсэлтийг зөвшөөрөх тохиолдолд Ерөнхийлөгч зарлиг, татгалзах тохиолдолд захирамж гаргадаг хуультай.

Ерөнхийлөгч Хакүхогийн Монгол Улсын харьяатаас гарах хүсэлтийг хүлээж авсан байна. Гэхдээ зарлиг нь хараахан гараагүй байгааг эх сурвалж хэллээ.

Хакүхо аварга сумогоороо замнаж өөрийн гэсэн дэвжээтэй болохын тулд заавал Япон улсын харьяат болох шаардлага байгааг илэрхийлж байсан билээ. Аварга дэвжээтэй болж олон Монгол залуучуудад гүүр болно гэдэгт итгэлтэй байна. 

Мэдээний талаар?

Онцлох мэдээ:

Сэтгэгдэл бичих:

Нэмэх