Л.Болдыг хөөж, О.Баасанхүүг гуйж авчирсан нь АН-ын ээлжит эмгэнэл

2019 оны 06 сарын 19
Л.Болдыг хөөж, О.Баасанхүүг гуйж авчирсан нь АН-ын ээлжит эмгэнэл

АН Засгийн газрыг огцруулах асуудал дээр нам, УИХ дахь бүлгээсээ эсрэг байр суурь баримталсан тул Л.Болдыг дөрвөн жил аливаа сонгуульд оролцуулахгүй байх сахилгын шийтгэл оноосон юм. Энэ шийдвэр  гарсны дараа УИХ-ын гишүүн Л.Болд УИХ дахь АН-ын бүлгээсээ, дараа нь намаасаа гарах өргөдлөө хүргүүлсэн.

Удтал дуншсаны эцэст хаврын чуулганы эхэнд Л.Болд гишүүний өргөдлийг АН шийдэж, УИХ дахь АН-ын бүлэг татан буугдав.

Тэгвэл өнгөрсөн долоо хоногт УИХ-ын 2016 оны сонгуульд МАХН-аас нэр дэвшин сонгогдсон О.Баасанхүү АН-ын Зөвлөлд нэгдэж байгаагаа зарлалаа. О.Баасанхүү гишүүн энэ тухай албан бичгээ АН-ын Зөвлөлийн дарга Д.Эрдэнэбатад хүргүүлж, нааштай хариу хүлээн авсан хэмээн баяр ёслолын байдалтайгаар фэйсбүүк хуудаснаа нийтлэв.

Энэ үйл явдлаас яг жилийн өмнө АН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ “О.Баасанхүү чи мэдрэлээ үзүүл. Эрүүл саруул хүн хуралд суудаг юм, дуракаа. Намаасаа гарахаар ийм мэдрэл муутай болчихдог юм уу” хэмээн агсарч байсан. Гэтэл өнөөдөр МАХН-аас жийгдсэн О.Баасанхүү, АН-ынхантай “хадаг сүү тавьчихлаа”.

АН-ынхны Л.Болдыг хөөж,  О.Баасанхүүг гуйж авчирсан драм хэрхэн үргэлжлэхийг харах л үлдэж байна.  

П.АНИР 
Оллоо.мн

Мэдээний талаар?

Онцлох мэдээ:

Сэтгэгдэл бичих:

Нэмэх