Монголын хөлбөмбөгчид түүхэн амжилт гаргалаа

2019 оны 06 сарын 12
Монголын хөлбөмбөгчид түүхэн амжилт гаргалаа

Монголын шигшээ баг “Бруней Даруссалам” багийн ногоон талбайд хийсэн хариу тоглолтод амжилттай тоглож, гоолын нийлбэрээр 2:3-аар 2022 оны ДАШТ, 2023 оны ААШТ-ий урьдчилсан шатны хэсэгт орох эрхийг анх удаа авч, түүхэн амжилт тогтоов.

“Бруней Даруссалам” шигшээ баг өөрсдийн талбайдаа тэс өөр тоглож эхний хагаст манай багийг 2:0-ээр тэргүүлсэн байна. Харин Монголын шигшээ нэг гоол оруулж чадвал хариу тоглолтын хувь заяаг эргүүлэх эгзэгтэй мөчид Монголын шигшээ баг 11 метрийн торгуулийн цохилт хийх эрх авсан юм.

Энэ цохилтыг эх орондоо хожил авсан тоглолтын гол баатар, үндэсний шигшээ багийн ахлагч Н.Цэдэнбал амжилттай гүйцэтгэж 48 дахь минутад тооны харьцааг 2:1 болгосноор нийлбэр дүн 2:3 болж манай шигшээ багт ялалт авах найдвар бий болсон.

Ингээд II хагаст "Талын хөх чононууд" нягт хамгаалан тоглосноор давуу байдлаа хадгалж 2022 оны ДАШТ, 2023 оны ААШТ урьдчилсан шатны хэсэгт тоглох эрх авч, түүхэн гавьяа байгууллаа. 

Мэдээний талаар?

Онцлох мэдээ:

Сэтгэгдэл бичих:

Нэмэх