“Uber” нисдэг тэргээр нисэх онгоцны буудалд хүргэх үйлчилгээ үзүүлнэ

2019 оны 06 сарын 12
“Uber” нисдэг тэргээр нисэх онгоцны буудалд хүргэх үйлчилгээ үзүүлнэ

 Америкийн “Uber” компани Жон Кеннедийн нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудал руу нисдэг тэргээр хүргэх үйлчилгээг Нью-Йорк хотын үйлчлүүлэгчдэдээ санал болгоно гэж телевизийн “CBS” суваг мэдээлжээ.

Тус сувгаар мэдээлснээр бол Манхэттений доод хэсэгт оршдог нисдэг тэрэг буух талбайгаас нислэгийг хийх аж. Ийм үйлчилгээг “Uber” компанийн цагаан алтан болон алмаазан карт эзэмшигчдэд үзүүлнэ гэж тус компанийн төлөөлөгчид мэдээлсэн байна.

Нисдэг тэрэгний зогсоолоос нисэх онгоцны буудал хүргүүлэх үйлчилгээний үнэ нэг талдаа 200-225 ам.долларын үнэтэй байх аж. Шинэ үйлчилгээ нь зорчигчдод хотын төвөөс таксигаар нисэх онгоцны буудал хүрэх хугацааг нэг орчим цагаар хэмнэх боломж олгоно. Уг үйлчилгээг долдугаар сарын 9-нөөс нэвтрүүлэх юм байна. 

Мэдээний талаар?

Онцлох мэдээ:

Сэтгэгдэл бичих:

Нэмэх