Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Киргиз улсад албан ёсны айлчлал хийхээр эх орноосоо мордлоо

2019 оны 06 сарын 12
Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Киргиз улсад албан ёсны айлчлал хийхээр эх орноосоо мордлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Киргиз улсын Ерөнхийлөгч С.Ш.Жээнбековын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж, Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаанд оролцохоор өнөөдөр эх орноосоо мордлоо.

Төрийн тэргүүн айлчлалынхаа хүрээнд Бүгд Найрамдах Киргиз улсын Ерөнхийлөгч С.Ш.Жээнбековтой албан ёсны хэлэлцээ хийж, зарим баримт бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд оролцохоор төлөвлөж байна.

Мөн ШХАБ-ын гишүүн, оролцогч орнууд болон олон улсын байгууллагуудын төлөөлөгчдийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцож үг хэлэхээр төлөвлөсөн бөгөөд ШХАБ-ын уулзалтын дараа Монгол-Орос-Хятадын Төрийн тэргүүн нарын гурван талт 5-р уулзалт болох юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Монгол-Киргизийн парламентын бүлгийн дарга Ж.Энхбаяр, Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг нарын албан ёсны төлөөлөгчид дагалдан явж байна.

Мэдээний талаар?

Онцлох мэдээ:

Сэтгэгдэл бичих:

Нэмэх