Хятадад “The Washington Post”, “The Guardian”-ы цахим хуудсыг хоригложээ

2019 оны 06 сарын 12
Хятадад “The Washington Post”, “The Guardian”-ы цахим хуудсыг хоригложээ

БНХАУ-ын интернэт орчинд “The Washington Post”, “The Guardian” сонины цахим хуудас руу нэвтрэхийг хориглосон байна.

Энэхүү хоёр сонин нь Хятадын иргэдийн уншиж болох Англи хэлээрх сүүлийн томоохон цахим хуудсуудад багтаж байсан бөгөөд тус улсад “Bloomberg”, “The New York Times”, “Reuters”, “The Wall Street Journal” зэрэг мэдээллийн цахим хуудсуудыг хэдийнэ хориглосон байжээ.

Хятад улс саяхан “WeChat” нийгмийн сүлжээн дэх Тяньаньмэнийн талбайн жагсаалын талаарх гэрэл зургууд болон үүнд холбоотой түлхүүр үгсийг хориглох шийдвэрийг гаргасан байна. Түүнчлэн тус улсад “Facebook”, “Twitter”, “YouTube”, “WhatsApp” зэрэг нийгмийн сүлжээний хавсралтыг хэрэглэхийг хориглодог билээ. 

Мэдээний талаар?

Онцлох мэдээ:

Сэтгэгдэл бичих:

Нэмэх