Олны анхааралд байгаа хэргүүдийг шүүхэд шилжүүлэв

2019 оны 06 сарын 11
 Олны анхааралд байгаа хэргүүдийг шүүхэд шилжүүлэв

Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан олны анхааралд байгаа албан тушаалтнуудад холбогдох хэргийг даруй шийдвэрлэнэ хэмээн ажлын хэсэг байгуулж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа билээ.

Тэгвэл ажлын хэсгээс олны анхаарал татсан томоохон хэргүүдийг шалгаж дуусаад, шүүхэд шилжүүлсэн байна.

Тодруулбал,“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг ОХУ-ын талаас худалдан авсан гэх асуудлын хүрээнд Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Түүнчлэн Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг, Сангийн сайд асан С.Баярцогт нарыг Оюутолгойн гэрээг үзэглэхдээ албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад давуу эрх олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр яллагдагчаар татан шалгаж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлсэн. Тэгвэл прокуророос тэдний хэргийг мөн шүүхэд шилжүүлсэн байна.

Түүнээс гадна саяхан суллагдаад байгаа Тагнуулын ерөнхий газрын дарга асан  Б.Хурц нарын хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Б.Хурц нарыг С.Зориг агсны амь насыг хөнөөсөн  хэргээр ял эдэлж буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн гэх үндэслэлээр шалгасан юм.

Сүүлийн хэдэн жил дамнан “Эрдэнэт” үйлдвэрийг гадны банкинд барьцаалан зээл авсан асуудлаар Жастын Ш.Батхүү, Ч.Ганзориг нарыг хэргийг ч шүүхэд шилжүүлжээ.

Мэдээний талаар?

Онцлох мэдээ:

Сэтгэгдэл бичих:

Нэмэх