О.Боргилыг үргэлжлүүлэн хорино

2019 оны 06 сарын 11
О.Боргилыг үргэлжлүүлэн хорино

Найз охиноо 13 давхраас шидэж амийг нь хохироосон байж болзошгүй хэрэгт сэрдэгдэн шалгуулж байгаа О.Боргилыг үргэлжлүүлэн хорих шийдвэрийг Баянзүрх дүүргийн шүүхээс гаргажээ.

Талийгаач эмэгтэйд задлан шинжилгээ хийж, хариу гарсны дараа түүнийг цагдан хорьсон бөгөөд тэрбээр цагдан хоригдох ёсгүй гэсэн хүсэлтийг өмгөөлөгчөөрөө дамжуулан шүүхэд гаргасан байсан юм.

Харин өнөөдөр тэр хүсэлтийг нь шүүх хэлэлцээд О.Боргилын өмгөөлөгчийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Мэдээний талаар?

Онцлох мэдээ:

Сэтгэгдэл бичих:

Нэмэх