Таны таньдаг ойр тойрны тань хүмүүс үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн бол АТГ-т мэдэгдээрэй

2019 оны 06 сарын 11
Таны таньдаг ойр тойрны тань хүмүүс үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн бол АТГ-т мэдэгдээрэй

Авлигатай тэмцэх газар дангаараа авлига хээл хахуулын хэрэгтэй тэмцэж хүчрэхгүй. Үүнд иргэдийн мэдээлэл, оролцоо их чухал. АТГ-аас  хээл хахуультай холбоотой асуудлаар иргэдийн мэдээллийг байнга авч тус газраас шалгалтын ажиллагааг хийж байна.

Төрийн өндөр албан тушаалтнууд хөрөнгө орлогоо мэдүүлж, тайлагнадаг.  Энэ оны хувьд  зарим төрийн албан хаагчийн хөрөнгө оруулгын мэдүүлгийг нарийвчлан шалгаж, үндэслэлгүй хөрөнгөжсөн, мөн хөрөнгө эх үүсвэрээ тайлбарлаж чадахгүй байгаа төрийн алба хаагчдад хариуцлага тооцсон байна.
 
Магадгүй таны таньж мэддэг, төрийн албанд ажилладаг хэн нэгний орлого гэнэт нэмэгдэж, мөн авлига хээл хахууль авсан байж болзошгүй хардлага иргэн танд төрж байгаа бол АТГ-т хандан шалгуулж болно. Мэдээж өргөдөл гомдол, мэдээлэл гаргасан иргэний нэр хаягийг хуулийн дагуу чандлан нууцлана.

Мэдээний талаар?

Онцлох мэдээ:

Сэтгэгдэл бичих:

Нэмэх