Харгис хэрцгий хойд аав Б.Тодзаяаг шүүх хурал эхэллээ

2019 оны 05 сарын 29
Харгис хэрцгий хойд аав Б.Тодзаяаг шүүх хурал эхэллээ

Өнгөрсөн гуравдугаар сарын 10-13-ны хооронд Баянгол дүүргийн VII хорооны нутаг дэвсгэрт амьдран суух хаягтай Б.Тодзаяа гэгч өөрийнхөө дагавар хөвгүүд болох дөрвөн настай Э, зургаан настай Э нарыг гурав хоногийн турш тамлаж, онц хэрцгийгээр зодож гэмтээсэн хэрэг гарсан билээ.

Хохирогч дөрвөн настай Э есөн удаагийн хүнд хагалгаанд орсон бөгөөд биеийн байдал нь сайжирч дээрдсэн.

Сэжигтэн болох Б.Тодзаяаг эрүүгийн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, 11.1.2.2, 11.1.2.3 дахь зүйл заалт буюу "Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, хохирогчийг тохуурхан доромжилж үйлдсэн, бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж үйлдсэн гэх үндэслэлээр яллагдагчаар татаж, ШШГЕГ-ын харьяа Урьдчилан хорих 461-р ангид цагдан хориод байгаа юм.

Улмаар Б.Тодзаяад прокуророос яллах дүгнэлт үйлдэн, Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлээд байгаа бөгөөд шүүх хурал нь яг одоо эхэлж байна. 

Шүүхээс Б.Тодзаяаг гэм буруутай хэмээн үзсэн тохиолдолд Эрүүгийн хуульд заасны дагуу хамгийн ихдээ найм хүртэлх жилийн хорих ял оноох, эсвэл 10-40 хүртэлх сая төгрөгийн торгууль ногдуулах юм байна.

Мэдээний талаар?

Онцлох мэдээ:

Сэтгэгдэл бичих:

Нэмэх