Жуулчдын хамгийн их зургаа татуулдаг газруудыг нэрлэжээ

2019 оны 05 сарын 29
Жуулчдын хамгийн их зургаа татуулдаг газруудыг нэрлэжээ

Оросын аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлдэг хамгийн алдартай газруудын нэг жуулчдын дунд санал асуулга явуулжээ. Санал асуулгын дүнд жуулчдын хамгийн их зургаа татуулдаг дурсгалт газруудын жагсаалтыг гаргасан байна.

Орос жуулчдын хувьд Парис хот дахь Эйфелийн цамхагт хамгийн их зургаа татуулдаг гэнэ. Санал асуулгад оролцогчдын 18 хувь нь энэ газрыг сонгожээ. Харин Туркийн Каппадокия хэмээх байгалийн үзэсгэлэнт газар жагсаалтын хоёрдугаарт орсон байна. Гуравдугаарт Италийн Ром хотноо оршдог Колизей хэмээх дэлхийн хамгийн том амфитеатр бичигджээ. Москва хотын Улаан талбай жагсаалтын дөрөвдүгээрт бичигдсэн байна.

Цаашлаад Нью-Йорк хотын Таймс-сквер, Испанийн Барселона хотод байдаг Гуэль цэцэрлэгт хүрээлэн, Дубай хотод оршихБурж-Халифа тэнгэр баганадсан байшин, Вьетнамын Ха Лон булан, Лондонгийн Тауэрын гүүр зэрэг газрууд эхний аравт багтсан байна. 

Мэдээний талаар?

Онцлох мэдээ:

Сэтгэгдэл бичих:

Нэмэх