“Apple” компанийн бүтээгдэхүүнээс татгалзахыг уриалжээ

2019 оны 05 сарын 23
“Apple” компанийн бүтээгдэхүүнээс татгалзахыг уриалжээ

АНУ-ын засаг захиргаа БНХАУ-ын харилцаа холбооны “Huawei” компанийн эсрэг хориг арга хэмжээ авсны хариуд Хятад дахь “iPhone” гар утаснуудаас татгалзахыг тус улсын иргэд уриалах болжээ.

“Huawei” компанид шахалт үзүүлж буйд нийгмийн сүлжээний “Twitter” хавсралтын Хятад хувилбар болох “Weibo” хавсралтын хэрэглэгчид өөрсдийн үзэл бодлоо илэрхийлсэн байна.

Нэгэн хэрэглэгчийн бичсэнээр, “Huawei”-гийн гар утаснуудын функц “iPhone”-той эн зэрэгцээд зогсохгүй илүү сайн бөгөөд “Apple”-ын гар утасны оронд “Huawei”-гийн бүтээгдэхүүнийг худалдан авахыг уриалсан байна. Өөр нэгэн хэрэглэгчийн хувьд “iPhone” хэрэглэж байгаадаа буруутай юм шиг санагдах болсон ба мөнгөтэй байсан бол гар утсаа солих байсан хэмээн нийтэлжээ.

2018 оны сүүлийн улирлын тайлан мэдээнээс үзэхэд, “Apple” компанийн Хятад дахь борлуулалтын хэмжээ 2 хувиар буурсан бол тухайн хугацаанд “Huawei” компанийн борлуулалт 2 хувиар нэмэгдсэн байна.

“Apple” компанийн тайланд дурдсанаар, борлуулалтын хэмжээ буурсаар байгаа нь Хятадын макро эдийн засгийн нөхцөл байдал болон дотоодын компаниудын өндөр чанартай бүтээгдэхүүнүүдтэй холбоотой ажээ. 

Мэдээний талаар?

Онцлох мэдээ:

Сэтгэгдэл бичих:

Нэмэх