Бодибилдингийн “IFBB Arnold Classic Africa” тэмцээнээс Б.Энхбат алтан медаль хүртжээ

2019 оны 05 сарын 23
Бодибилдингийн “IFBB Arnold Classic Africa” тэмцээнээс Б.Энхбат алтан медаль хүртжээ

Өмнөд Африкийн Йоханнессбург хотод бодибилдинг, фитнессийн аварга шалгаруулах “IFBB Arnold Classic Africa” тэмцээн энэ сарын 17-19-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.

Монголын Бодибилдинг Фитнессийн Нэгдсэн Холбооны хоёр тамирчин энэхүү нэр хүндтэй тэмцээнд оролцсоноос “Mister Fitness” төрөлд Б.Энхбат бахдам амжилт гаргаж, аваргын цомыг хүртсэн байна.

Бодибилдинг, фитнессийн дэлхийн шилдэг тамирчид оролцдог энэхүү "IFBB Arnold Classic" тэмцээнээс ийнхүү 28-хан настай монгол хүү Шинэ аварга болон мэндэлж, Алтан соёмбот далбаагаа мандуулж, төрийн дууллаа тив, дэлхийд эгшиглүүллээ.

 


Мэдээний талаар?

Онцлох мэдээ:

Сэтгэгдэл бичих:

Нэмэх