Өнөөдөр-Дэлхийн гэр бүлийн өдөр

2019 оны 05 сарын 15
Өнөөдөр-Дэлхийн гэр бүлийн өдөр

НҮБ-ын ерөнхий ассамблей 1993 оны есдүгээр сарын 20-ны хуралдаанаар 1994 оноос эхлэн тавдугаар capын 15 өдрийг "Гэр бүлийн өдөр" болгох тогтоол баталсан байдаг. Улс үндэстэн энх тайван оршин тогтнох хамгийн бага нэгжүүдийн нэг бол гэр бүл  гэж үздэг. 

 Гэр бүлийн сайн сайхан ирээдүй тухайн улс орны хувьд хамгийн чухал үнэт зүйл юм.  Гэр бүлийн эерэг харилцаа хандлага, төлөвшил, үлгэр дууриаллыг өсвөр үе залуучуудад болон нийгэмд түгээн дэлгэрүүлэх, хүүхдээ зөв хүн болгон төлөвшүүлэхэд хувь хүн бүрийн оролцоог дэмжих нь чухал бөгөөд Эрүүл харилцаанаас  гэр бүлийн аз жаргал эхэлдэг. Дэлхийн гэр бүлийн өдрийг тэмдэглэж өнгөрүүлснээс хойш өдгөө 25 жил болж байна.

Өнөөдөр болох эрдэм шинжилгээний бага хурлаар “Гэр бүлийн асуудлыг зохицуулж буй эрхзүй орчны хэрэгжилтийн өнөөгийн байдал”, “Эрүүл, тогтвортой гэр бүлийг бий болгох нь”, “Гэр бүл-хүүхэд” гэсэн үндсэн гурван сэдвээр 20 гаруй илтгэлийг хэлэлцэх талаар Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас мэдээлж байна. Шалгарсан илтгэлүүдээр ном гаргаж шийдвэр гаргах түвшинд хүргэн, судлаачдын бүтээл болгох аж. 

Өнөөдөр та гэр бүлдээ цаг гаргаарай.

Мэдээний талаар?

Онцлох мэдээ:

Сэтгэгдэл бичих:

Нэмэх