Говьсүмбэр, Замын-Үүд, Бор-Өндөр, Эрээн чиглэлийн замын хөдөлгөөнийг зогсоогоод байна

2019 оны 05 сарын 15
Говьсүмбэр, Замын-Үүд, Бор-Өндөр, Эрээн чиглэлийн замын хөдөлгөөнийг зогсоогоод байна

Орон нутгийн замд бүхэлдээ мөсөн бүрхүүл тогтож, цасан шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдан, халтиргаа гулгаа үүссэн байгаа тул жолооч, зорчигч нар хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг анхааруулж байна.

Тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг бүрэн хангаж, хурдаа тохируулж явах, онцын шаардлагагүй тохиолдолд цаг агаар, замын нөхцөл сайжиртал замд гарахгүй байхыг анхааруулъя.

Мөн зүүн урд чиглэлд хүчтэй салхитай, зорчих хэсэг халтиргаа ихтэй, үзэгдэх орчин хязгаарлагдмал байгаа тул Говьсүмбэр, Замын-Үүд, Бор-Өндөр, Эрээн чиглэлийн замын хөдөлгөөнийг түр хугацаагаар зогсоогоод байна.

Мэдээний талаар?

Онцлох мэдээ:

Сэтгэгдэл бичих:

Нэмэх