М.Энхболд зайлчихвал амьдрал сайжирна гэсэн яасан бэ?!

2019 оны 05 сарын 15
М.Энхболд зайлчихвал амьдрал сайжирна гэсэн яасан бэ?!

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өдрөөс өдөрт өсөж, ард түмний амьдрал өдрөөс өдөрт уруудан доройтсоор байна. Хүн амын 30 хувь буюу гурван хүн тутмын нэг нь ядуу нөхцөлд амьдарч байна. УИХ-ын гишүүн Д.Оюунхорол Төрийн ордонд хийсэн мэдээлэлдээ энэ талаар дурдаад "Иймд Итгэлийн зээл" гаргахаар болсныг дуулгалаа. 

Энэ хооронд өргөн хэрэглээний үнэ өссөөр л.

Энэ оны нэгдүгээр сараас тавдугаар сар хүртэлх хугацаанд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсжээ. Монголчуудын хүнсний гол хэрэглээ болсон мах гэхэд хонины ястай мах энэ оны нэгдүгээр сард 7390 төгрөг байсан бол дөрвөн сарын дараа буюу энэ сард 8734 төгрөг хүртэл өсжээ. Энэ жилийн хувьд өмнөх жилүүдээс ч илүүтэй үнийн хөөрөгдөл үүсгэж иргэдийг сөхрүүлж байна гэж бүгд дуу нэгтэй хэлж байна.

Махны үнээ дагаад хүнсний ногооны үнэ ч нэмэгдсэн гэдгийг доорх хүснэгтээс харж болно. 

Одоогоос дөрвөн сарын өмнө УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулбал бүх зүйл сайхан болно гэж УИХ-ын таван гишүүн ярьж, хэлж, сурталдаж байсан. Ард түмэн ч тэдэнд итгэсэн. "Албан тушаал авахгүй" гэж андгайлж байсан хүмүүсийг ч уучилсан. Гэтэл амьдрал яагаад дээрдэхгүй байна вэ? 

Засгийн газар 2018 онд цалин, тэтгэвэр нэмсэн нэртэй боловч, энэ нь үнийн өсөлтдөө "идүүлчихлээ" шүү дээ. 

Бид яаж гэдэс цатгалан амьдрах вэ?  

Эх сурвалж: livetv.mn

Мэдээний талаар?

Онцлох мэдээ:

Сэтгэгдэл бичих:

Нэмэх