Федор Конюхов хэд хэдэн дээд амжилт тогтоожээ

2019 оны 05 сарын 15
Федор Конюхов хэд хэдэн дээд амжилт тогтоожээ

Оросын аялагч Федор Конюхов сэлүүрт завиар хийсэн аяллынхаа үеэр хэд хэдэн дээд амжилт тогтоосон бөгөөд Гиннесийн дээд амжилтын номд бүртгүүлэхээр төлөвлөж байгаа тухай түүний аяллыг зохион байгуулагч Оскар Конюхов мэдээлжээ.

Федор Конюхов Шинэ Зеландаас Чили хүртэл Номхон далайн өмнөд хэсгийг сэлүүрт завиар туулах аяллаа албан ёсоор дуусгасан тухай урьд нь мэдээлсэн байна. Түүний аялал 154 өдөр 13 цаг 37 минут үргэлжилжээ.

Энэ удаагийн аяллаар Федор Конюхов дэлхийн хэд хэдэн дээд амжилтыг тогтоосон байна. Тэрбээр хамгийн өмнөд хэсэгт сэлүүрт завиар ганцаараа хүрсэн, мөн Өмнөд далайд хамгийн олон буюу 154 өдрийг өнгөрүүлсэн хамгийн хөгшин /67 нас/ хүн болсон байна.

Федор Конюхов аяллаа 12 дугаар сарын 6-нд Шинэ Зеландын Данидин боомтоос эхлүүлсэн байна. Федор Конюховын дэлхийн өмнөд тал бөмбөрцгийг тойрсон "АКРОС" сэлүүрт завийг Их Британийн зохион бүтээгч Филипп Моррисон аялалд зориулж тусгайлан бүтээжээ.

Федор Конюхов таван удаа дэлхийг тойрон аялсан бөгөөд Атлантын далайг 17 удаа хөндлөн туулсан юм. Тэрбээр дэлхийн хамгийн өндөр зургаан оргилд гарсан анхны орос хүн болсон байна. Тэрбээр 2007 онд Дэлхийн өмнөд тал бөмбөрцгийг Атлантын, Энэтхэгийн болон Номхон далайгаар "Алые паруса" хэмээх дарвуулт завиар хөндлөн туулж байжээ.

Мэдээний талаар?

Онцлох мэдээ:

Сэтгэгдэл бичих:

Нэмэх