Өнөөдөр болох үйл явдлууд

2019 оны 05 сарын 15
Өнөөдөр болох үйл явдлууд

 Тавдугаар сарын 15-нд болох үйл явдлын тойм:

09.00 цагт АТГ-ын дэргэдэх Олон нийтийн төвд Иргэний хяналтын зөвлөлийн гишүүдэд "ХАСХОМ-ийг хянах, задлан шинжилгээ хийх чадавх эзэмшүүлэх сургалт" зохион байгуулна. Утас: 99779310

09.00 цагт ГХЯ-нд “Монгол, Вьетнамын харилцаа: Түүх ба орчин үе” эрдэм шинжилгээний хурал болно. Утас: 98119897

09.00 цагт Улаанбаатар их сургуулийн хичээлийн II байранд “Олон улсын гэр бүлийн өдөр”-т зориулсан “21 дүгээр зууны Монгол гэр бүл”  эрдэм шинжилгээний бага хурал болно. Утас: 99736124, 99782686

09.00 цагт “Туушин” зочид буудалд ЭСЯ, ДЭМБ-аас Томуу,  томуу төст өвчний онцлог, урьдчилан сэргийлэх зөвлөгөөн зохион байгуулна. Утас: 99179899, 86885060

09.30 цагт ШУА-ийн байранд "Монгол дахь эмийн ургамлын нөөц, ашиглалт, хамгаалалт, тулгамдсан асуудлууд" хэлэлцүүлэг болно. Утас: 98119897

10.00 цагт ЭМЯ-нд түүхий нүүрс хэрэглэхийг хориглох Засгийн газрын тогтоолыг иргэдэд танилцуулна.

10.00 цагт ХЗҮХ-д “Хэвлэлийн эрх чөлөөний баталгаа” хэлэлцүүлэг болно.

10.00 цагт Техник технологийн коллежид “Улаанбурхан өвчинд цэг тавья” дархлаажуулалтын 10 хоногийн аяны нээлт болно.

11.00 цагт Нийслэлийн "Өргөө" амаржих газарт "Халуун сэтгэл in Japan" ТББ-аас төрөх эмнэлгүүдэд хандив хүлээлгэн өгнө.

11.00 цагт Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2019 оны эхний 4 сарын тоон мэдээллийг танилцуулна. Утас: 56263152

11.00 цагт ХХААХҮЯ-нд “Алсыг харъя, органикийг сонгоё” аяны нээлт болно. Утас: 88087892

12.00 цагт Сүхбаатарын талбайд “Түүхий нүүрсний хор уршгийг иргэдэд таниулах өдөрлөг” болно.

14.00 цагт Хангарди ордонд Нийслэлийн гэр бүлийн элчийн батламж гардуулах ёслол болно. Утас: 88097606 99736124

14.00 цагт Ерөнхий боловсролын 52 дугаар сургуульд “Улаанбурхан өвчинд цэг тавья” дархлаажуулалтын 10 хоногийн аяны нээлт болно.

15.00 цагт ХААИС-д “Монгол цэргийн нэгдсэн холбоо”-ноос тус сургуулийн оюутнуудтай “Эх орны бахархал, үнэт зүйл” сэдвээр уулзалт зохион байгуулна.

Төрийн ордонд

09.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Хууль зүйн байнгын хороо хуралдана.

10.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.

10.00 цагт “Гэр бүлийн эерэг уур амьсгал нь ажлын бүтээмж, амьдралын чанарт нөлөөлөх нь” хурал болно.

14.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.

15.00 цагт “Г” танхимд Төсвийн байнгын хороо хуралдана.

16.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Цахим бодлогын түр хороо хуралдана.

“Монгол ньюс” мэдээллийн төвд

11.00 цагт Үндэсний бөхийн “Увс нуур” галын 20 жилийн ой, Монгол бөхийн баярын зохион байгуулагч нар цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

11.30 цагт  Өмнөговь аймгийн иргэдийн төлөөлөл Тост тосон бумбын нурууны сав газарт ажиллаж буй “Саусгоби Коал Транс” компанийн хууль бус үйлдлийн талаар мэдээлнэ. Утас: 99066078

12.00 цагт АН-ын ахмад гишүүд цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

“Үндэсний мэдээллийн төв”-д

11.00 цагт “Хүний эрх шударга ёс” төв, “Хохирогчдын холбоо”-ноос хэлмэгдэгсдийн үр хүүхдийн эрхийг хамгаалах талаар мэдээлнэ.

11.30 цагт Замын-Үүдэд болсон автобусны ослын улмаас дахин нэг хүн нас барсан талаар иргэд мэдээлнэ.

12.00 цагт “Монгол туургатны урлагийн өв сан” ТББ-аас “Дэлхийн Монгол туургатан” хүүхдийн ардын урлагийн II их наадам зохион байгуулах талаар мэдээлнэ.

12.30 цагт  “Хөгжлийн түлхүүр эмэгтэйчүүд” ТББ-аас “Эрүүл мэндийн салбар сэхээнд байна” сэдвээр мэдээлнэ.

13.00 цагт Дуучин Ш.Хүрлээ сурагч нас, төгсөлтийн сэдэвт дуунуудаас бүрдсэн “Мөрөөдлийн зүг” тоглолтын талаар мэдээлнэ.

Нийслэлийн хэвлэл, мэдээллийн төвд

10.30 цагт МҮХАҮТ, ХХААХҮЯ-аас “Жижиг дунд үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлчилгээ, технологи-2019” олон улсын үзэсгэлэнгийн талаар мэдээлнэ. Утас: 99090339, 90091979

11.00 цагт "Улаанбаатар марафон- 2019"  олон улсын тэмцээн болон автомашингүй өдрийн зохион байгуулагч нар мэдээлнэ.

11.30 цагт БОАЖЯ-наас Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Байгаль хамгаалах хаврын аян”-ы талаар мэдээлнэ. Утас: 88109320

Мэдээний талаар?

Онцлох мэдээ:

Сэтгэгдэл бичих:

Нэмэх