АНУ-д нэгэн хос нисэх онгоцны буудалд хуримаа хийжээ

2019 оны 04 сарын 23
АНУ-д нэгэн хос нисэх онгоцны буудалд хуримаа хийжээ

Мишель Белло, Рон Петерсон хэмээх АНУ-ын хоёр иргэн Хопкинсын нэрэмжит Кливлендын олон улсын нисэх онгоцны буудалд хуримаа хийсэн тухай “CBS” цахим хуудас мэдээлэв.

Хосууд анх 12 жилийн өмнө тус нисэх онгоцны буудлын тээшний хэсэгт танилцаж байжээ. Тухайн үед Лос Анжелес хотоос ирсэн нэгэн үйлчлүүлэгчийг угтан авахыг Беллод дарга нь үүрэг болгож байжээ. Тэрхүү үйлчлүүлэгч нь Рон Петерсон байсан аж.

Кливлендын нисэх онгоцны буудал хосуудын хувьд анх танилцаж байсан газар нь төдийгүй бие биенээ байнга угтан авдаг газар нь болсон байна. Нисэх онгоцны буудалд хуримаа хийх санааг сүйт залуу гаргажээ. Хуримын ёслолд 120 хүн хүрэлцэн ирсэн бөгөөд Кливлендын олон улсын нисэх онгоцны буудалд ийм зүйл болсон анхны тохиолдол болжээ. 

Мэдээний талаар?

Онцлох мэдээ:

Сэтгэгдэл бичих:

Нэмэх