Жон Ленноны тоглож байсан төгөлдөр хуурийг үнэ хаялцуулжээ

2019 оны 04 сарын 23
Жон Ленноны тоглож байсан төгөлдөр хуурийг үнэ хаялцуулжээ

Алдарт “The Beatles” хамтлагийг үүсгэн байгуулагчдын нэг Жон Ленноны /1940-1980/ тоглож байсан төгөлдөр хуурыг онлайнаар худалдсан байна. Онлайн дуудлага худалдааг АНУ-ын Нью-Жерси муж улсад төвтэй “Gotta Have Rock and Roll”  компани зохион байгуулжээ.

Хөгжмийн уг зэмсгийг ойролцоогоор 1872 онд бүтээсэн байна. Леннон төгөлдөр хуурыг 1966 онд худалдаж авсан  аж. Леннон дуугаа зохиож байхдаа уг төгөлдөр хуураар тоглодог байсан бөгөөд зарим дуу нь хожим "Sgt. Pepper's Lonely Hearts Club Band" /1967/ цомогт орсон байна.

Тэрбээр хожим нь төгөлдөр хуураа найздаа бэлэглэхээр шийджээ. Гэхдээ чухам хэн гэдэг нь тодорхойгүй байна. Уг төгөлдөр хууран дээр Ленноны нэрийг сийлсэн жижиг төмөр хавтан бэхлээтэй байдаг аж. Мөн 1971 он, бас түүний зохиосон хэд хэдэн дууны нэрийг сийлжээ.

Ленноны төгөлдөр хуурыг 800 мянгаас 1.2 сая хүртэл ам.долларын үнэ хүрнэ гэж тооцоолж байсан боловч 575 мянган ам.доллароор худалдсан байна.

Мэдээний талаар?

Онцлох мэдээ:

Сэтгэгдэл бичих:

Нэмэх