ОХУ-д цусаа хандивлагчдын тоо нэмэгджээ

2019 оны 04 сарын 19
ОХУ-д цусаа хандивлагчдын тоо нэмэгджээ

ОХУ-д цусаа хандивлагчдын тоо 11 жилийн хугацаанд 45 хувь болтлоо өссөн байна. 2008 онд цусаа хандилагчдын тоо 36 хувь байсан аж. Энэ тухай Бүх Оросын олон нийтийн санал бодлыг судлах төвийн явуулсан санал асуулгын дүн харуулжээ.

ОХУ-д цусаа бусдад хандивласан анхны тохиолдол 1832 оны 4 дүгээр сарын 20-ний өдөр амжилттай болж байсныг тохиолдуулан жил бүрийн энэ өдөр тус улсад Цусаа хандивлах өдөрлөг болдог аж. Тодруулбал, 1832 оны 4 дүгээр сарын 20-нд төрөх үедээ ихээхэн цус алдаж эхэлсэн нэгэн эмэгтэйд Петербургийн эх баригч эмч Андрей Вольф цусаа шилжүүлснээр амийг нь аварч байжээ.

2008 онд цусаа хандивлагчдын тоо 36 хувь байсан хэдий ч 3-аас илүү удаа өгсөн хүмүүсийн тоо 8-хан хувь байжээ. Түүнчлэн санал асуулгад оролцогчдын 47 хувь нь эрүүл мэндийн байдлын улмаас цусаа хандивлаагүй гэж мэдэгдсэн бол 23 хувь нь цаг багатай байдаг учраас цусаа өгдөггүй байна. Түүнчлэн зөвхөн төрөл садан, ойр дотныхондоо цусаа хандивлахад бэлэн байгаагаа санал асуулгад оролцогчдын 12 хувь нь илэрхийлжээ.  

Мэдээний талаар?

Онцлох мэдээ:

Сэтгэгдэл бичих:

Нэмэх