Сураггүй болсон охин зоогийн газарт ажиллаж байжээ

2019 оны 04 сарын 18
Сураггүй болсон охин зоогийн газарт ажиллаж байжээ

Долоо хоногийн өмнө буюу дөрөвдүгээр сарын 11-ний өдөр сураггүй алга болоод байсан 17 настай охин гэртээ эсэн мэнд иржээ.

Охин Хүүхдийн ордонд чуулганд оролцоно хэмээн гэрээсээ гараад сураггүй байсан ба охины ар гэрийнхэн цагдаагийн байгууллагад хандаад байсан юм. Улмаар өчигдөр орой гэртээ ирсэн байна. Тэрбээр “Алтжин” бөмбөгөр худалдааны төвийн ойролцоох зоогийн газарт зөөгчөөр ажиллаж байжээ. Тус зоогийн газар нь ажилчдын байртай байсан гэх ба охин тэнд хонож байжээ.  

Мэдээний талаар?

Онцлох мэдээ:

Сэтгэгдэл бичих:

Нэмэх